Зорчигчид хурдан гэлт тэргийг илүү сонгох болсны учир

2018-04-16 15:51      ГэрэгМН

Уламжлалт Хаврын баяр буюу Цагаан сараараа Хятад хүмүүс төрсөн нутагтаа очиж эцэг эх, ах дүү нартайгаа учран золгохыг ихэд эрхэмлэдэг тул жил бүрийн энэ үеэр бүх тээврийн хэрэгсэл өндөр ачаалалтай ажилладаг.

Статистикаас харахад энэ жилийн Хаврын баярын үеэр Бээжин, Шанхай, Наньжин зэрэг хотуудад хүмүүс хурдан галт тэргийг түлхүү сонгож үйлчлүүлжээ.

Урьд нь 100 км/цаг хурдтай галт тэргээр Бээжингээс Шанхай хүрэхэд бүтэн өдөр шөнө явж байж хүрдэг байсан бол одоо цагт 350 км хурдалдаг хурдны галт тэргээр Бээжингээс 1000 бээрийн алсад орших Шанхай хот руу аялаад өдөртөө эргээд ирэхээр болжээ.

Энэ галт тэрэг 30 жилийн эдэлгээнийхээ хугацаанд 24 сая километр зам туулах тооцоотой бөгөөд энэ нь дэлхийн бөмбөрцгийг 600 удаа тойрсонтой тэнцэх тоо юм.

“Та манай галт тэрэгний ширээн дээр цэвэр усны хоосон сав тавиад зорчиж үзэж болно. Хичнээн ч хол аялсан тэр сав унахгүй шүү” гэж галт тэрэгний нэг ажилтан бахархалтайгаар өгүүлж байлаа.

“Сэргэлт” нэртэй энэхүү хурдан галт тэрэг ийм хурдтай атлаа тийм тогтвортой байгаагийн учир нь түүний араат дугуйнд байдаг ажээ. Жянсү мужийн Чанжоу хотын нэгэн үйлдвэрт энэхүү хурдан галт тэрэгний араат дугуйны хайрцгийг үйлдвэрлэдэг.

Үйлдвэрлэлийн гол гол угсралтын ажиллагаа цөм автоматчилагдсан, тоон технологийн удирдлагатай, бүх л эд анги, эрэг шураг цөм нарийн мэргэжлийн инженерүүд, компютерийн хяналтыг дамжиж гарахаас гадна араат дугуйны гадаргыг хийхэд асар нарийн хэмжээс буюу хүний үсний ширхгийг 50 хуваасны нэгтэй тэнцэх тийм нарийвчлалыг шаарддаг байна.

Энэхүү хурдан галт тэрэгний хэрэглэж буй бүх стандартын 84% нь Хятад улсын стандарт бөгөөд галт тэрэгний зөөлөн эдийг бүгдийг дотооддоо үйлдвэрлэж буй тул өнгөрсөн оны 6-р сараас аялж эхэлсэн энэхүү хурдан галт тэрэг нь цэвэр Хятад улсын бүтээгдэхүүн төдийгүй энд хэрэглэж буй олон техник, технологийг гадаадын улс орнууд хэрэглэж эхлээд байгаа нь хятад инженерүүдийн бүтээсэн стандартыг дэлхийн улс орнууд дагаж мөрдөж эхэлсний баталгаа болж байна.

Эх сурвалж: Хятадын Ардын өдрийн сонин




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08