"Их Эв" намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзлаа

2018-04-16 15:47      ГэрэгМН

"Их эв нам"-ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай З.Бат-Отгон нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2018 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Тус нам нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой ажээ.

Мөн хуралдаанаар “Гэр Хороолол Хөгжлийн нам”- ыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай Б.Батсүх нарын хүсэлтийг хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй буюу Улсын Дээд шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 15 дугаар тогтоолд заасан намыг үүсгэн байгуулахтай холбоотой бичиг баримтын бүрдлийг хангах шаардлагыг биелүүлээгүй тул Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.

Хүсэлт гаргагч нь баримт материалаа хуульд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн тохиолдолд хүсэлтээ дахин гаргах боломжтой юм гэж Улсын дээд шүүхээс мэдээллээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх