Энэ жил нийслэл 500 мянган жуулчин авахаар төлөвлөжээ

2018-04-16 10:36      geregmn

Аялал жуулчлалын улирал ирж байна. Энэ онд Улаанбаатарт ирэх жуулчдын тоог 500 мянгад хүргэхээр төлөвлөж байна. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын орлогч дарга Ц.Энхтүвшингийн ярьснаар, өнгөрсөн 2017 онд манай улсад 472 мянган жуулчин ирсэн бөгөөд энэ тоог нийслэлээс  салгаж тооцох бололцоогүй гэв.

Өөрөөр хэлбэл, Монголд ирсэн жуулчин Улаанбаатарт ирнэ л гэсэн үг.

 Энэ жил манай улс  500 мянгаас доошгүй жуулчин авна гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Ирэх тав, зургадугаар сараас “Улаанбаатарт тавтай морил” аялал жуулчлалын үзэсгэлэн гаргаж, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудыг энэ зун байнгын ажиллагаатай байлгах төлөвлөгөө гаргажээ.

Наймдугаар сарын 4-нд Хүй долоон худагт уламжлалт Даншиг наадам  болох бөгөөд уг арга хэмжээг  жил бүр тасралтгүй зохион байгуулж, дэлхийн аялал жуучлалын нэг эвент болгохыг зорьж байгаа аж.

 Улаанбаатарт ирсэн гадны жуулчид түүх дурсгалын газрууд гудамж талбай, сүм үзэж худалдаа үйлчилгээ зоогийн газраар үйлчлүүлдэг. Мөн ардын урлагийн тоглолт үзэх сонирхолтой байдаг тул үүнд чиглэсэн шинэ эвент арга хэмжээнүүд бий болгож сурталчлахаар зорьж байна.

“Ирэх жуулчдын тоо тэднийг бид хэр хүлээн авч, яаж үйлчлэхээс  хамаардаг тул үйлчилгээний газрын ажилтнуудын чадвар, харилцааны соёл, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай байгаа. Эдгээрийг шат дараатай зохион байгуулахаар ажиллаж байна” гэж Ц.Энхтүвшин ярилаа.

Нийслэлийн Залуучууд хөгжлийн газраас аяллын орчуулагч, хөтөч бэлтгэх анхан шатны сургалтуудыг 4-5 дугаар сард явуулж цааш нь хаана, ямар нарийн мэргэжил олгох шаардлагатай байна гэдгийг судалж төлөвлөн ажиллаж байгаа аж.

Нийслэлд аяллын 20 чиглэл байдаг. Үүнд:

  • Улсын Их дэлгүүр
  • Үндэсний түүхийн музей,
  • Богд хааны музей зэрэг үзвэр үйлчилгээний газрууд
  • Сүхбаатарын талбай
  • Хотын ойролцоох аялал жуулчлалын баазууд болох Цончинболдог, Чингисийн хүрээ зэрэг цогцолбор газруудыг аяллын чиглэлд нэмж оруулахаар ажиллаж байна.

                                                                                                                                        Б.БИЛГҮҮН

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08