Дайн болбол аль улс хамгийн аюулгүй вэ?

2018-04-16 10:31      geregmn

Сирийн нөхцөл байдалтай холбогдуулан дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд дайн болоход хамгийн аюулгүй улс орнуудын тухай бичиж эхэлжээ. Тэдний үзэж буйгаар дайны хөлөөс холуур аюулгүй байх газрууд нь алслагдсан арлууд эсвэл, төвийг сахисан улсууд байх гэнэ.

 Өнгөрсөн сарын сүүлээр Английн “Daily express” сэтгүүл ОХУ болон Хойд Солонгост тулгарч буй нөхцөл байдал нь Дэлхийн III дайныг өдөөж болзошгүй үед хаана очвол хамгийн аюулгүй вэ? Гэдэгт хариулт өгөх жагсаалт гаргажээ. Ингэхдээ “Дэлхийн энх тайвны индекс”-ийг үндэслэсэн байна. Энэхүү жагсаалтад Исланд, Финлянд, Словени, Швейцарь, Шинэ Зеланд, Сингапур зэрэг улсууд багтжээ.

“Финлянд нь дэлхийн хамгийн аз жаргалтай улс. Тэнд сайн засаглал хөгжсөн, авлига бага, цагдаагийн байгууллага нь найдвартайд тооцогддог. Тиймээс энэ улс олон улсын хуйвалдаанд оролцох магадлал багатай. Хэдийгээр Финлянд төвийг сахисан улс боловч өмнө нь ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Балтын улсууд шиг ОХУ-ын сүрдүүлгээс гарч чадахгүй байна” хэмээн “Daily express” мэдээллээ.

АНУ-ын өдөр тутмын хэвлэлд нийтэлснээр Финлянд батлан хамгаалах хүчээ 280 мянган албан хаагчаар бэхжүүлж, НАТО-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд нэлээд хөрөнгө зарцуулжээ.

Үүнээс гадна Япон улс “Дэлхийн энх тайвны индекс”-ээр найдвартай 10 улсын тоонд багтсан. Гэсэн хэдий ч Ази дахь АНУ-ын цэргийн холбоотон юм. Японд АНУ-ын тэнгисийн болон агаарын хүчин байрладаг. Тус улс ОХУ, БНХАУ-тай газар нутгийн маргаантай.

Мөн “Daily Express” Сингапурыг дайны хамгийн найдвартай улсуудын нэгд тооцсон нь сайн засаглалыг иргэддээ олгодогоос гадна гэмт хэргийг бүрэн хянаж, хүчирхийлэл, халдлагыг багасгах видео тандалтын системтэй гэнэ.

Энэ жагсаалтад хамгийн сүүлд Португал улсыг нэмжээ. Португал нь Дэлхийн II дайны үед төвийг сахиж үлдсэн улс юм.

Эх сурвалж: www.bbc.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
.

Хэн нэгний мэдээллийг орчуулж, хуулж тавихдаа газрын зургийн толгойг уруу харуулчихсан, сунгаад харьцааг нь алдагдуулсан зэрэг огт хамаагүй юу?...Хэвлэл, мэдээллийн салбарт боловсролгүй, чадваргүй, хөлдүү нөхдүүд их байх юм даа.

2018-04-16 10:55    64.119.23.61

Сэтгэгдэл нэмэх