Улсын заан Н.Жаргалбаяр түрүүллээ

2018-04-16 10:19      ГэрэгМН

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод өчигдөр үндэсний бөхийн улс, аймгийн цолтой 128 бөхийн барилдаан болов.

Сүмогийн Их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн "Шинэ Өвөрхангай" төслийн нээлтэд зориулсан тус барилдаанд улсын аварга Ч.Санжаадамба, арслан Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, заан Т.Санчир, Б.Батмөнх, Н.Жаргалбаяр тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглолоо.

Энэхүү барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх, улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, гарьд Б.Гончигдамба үзүүрлэв.

Их шөвгийн дөрөвт аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Тус барилдааны түрүү бөхийг таван сая төгрөгөөр байлсан байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zozo

bohin orgooninhoo asuudlig hurdan shiideed bohoo ywuul humuusee

2018-04-16 22:04    112.72.11.111
zozo

goe barildaan bson bn

2018-04-16 21:58    112.72.11.111

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08