Оросын 2018 оны миссээр 18 настай Чуваш бүсгүй тодорлоо

2018-04-16 08:32      ГэрэгМН

ОХУ-ын Бүгд Найрамдах Чуваш Улсаас оролцсон Юлия Полячихина "Мисс Россия-2018"-д тэргүүлжээ. Ялагч тэрбээр алт, алмааз, эрдэнийн чулуу, индранилаар чимэглэгдсэн цагаан алтан титэм, гурван сая рубль, шинэ машины эзэн болжээ.

Миссийн тэмцээнд тэргүүлсэн тэрбээр 18 настай бөгөөд дунд сургуулиа алтан медальтай төгсчээ. Тэрбээр фитнес-аэробик, бадминтоноор хичээллэдэг Дэниела Кизын "Flowers for Algernon" хэмээх номонд дуртай хэмээн РИА Новости мэдээллээ.

Юлия Чувашын улсын их сургуулийн сэтгүүлзүйн факультетад суралцдаг. Тэрбээр шагнал авах талаар ямар ч мэдлэггүй, тэр дундаа аль ч том их сургуульд сургалтын тэтгэлэг авч байгаагүй гэнэ.

"ОХУ-ын Мисс" бол хамгийн алдартай, нэр хүндтэй үндэсний гоо бүсгүйн тэмцээний нэг юм. Энэ нь ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэй явагддаг байна. Ялагч нь "Miss World", "Miss Universe" олон улсын тэмцээнд ОХУ-ыг төлөөлөх боломжтой ажээ.

 

М.Баяр

 

 

 

 

 

 

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN

OROS HUUHNUUD UNEHEER HOORHON SHUU

2018-04-16 13:33    112.72.11.113

Сэтгэгдэл нэмэх