Путин: Америк Сирид террористуудын талд байна

2018-04-14 17:12      ГэрэгМН

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин АНУ болон холбоотнуудын Сирид хийж байгаа пуужингийн цохилтуудын талаар Бямба гаригт буюу өнөөдөр мэдэгдэл хийлээ.

Путин олон улсын харилцааны системийн өнөөгийн сүйрлийг зогсоохын тулд Югослав, Ирак, Ливид цуст аллага үйлдсэн хэргийг сөхөн тавьж АНУ-д "хүнд хариуцлага хүлээлгэх"-ийг шаардаж байна.

Орос улс Сирид довтолж буйг хүчтэй эсэргүүцэж байна. ОХУ-ын цэргийн албан хаагчид терроризмын эсрэг тэмцэлд Арабын БН Сири улсын хууль ёсны засгийн газарт тусалж байна гэж Путин дурдлаа.

Путин Сирид олон улсын эвслийн пуужингийн цохилтыг өдөөсөн шалтгааныг үнэлж үзэж байгаа гэдгээ илэрхийллээ. Дума хотод энгийн иргэдийн эсрэг засгийн газрын цэрэг химийн хорт бодис хэрэглэсэн нь нотлогдоогүй байна.

"Оросын цэргийн мэргэжилтнүүд энэ газарт очиж эрэл хийсэн ч, хлор эсвэл бусад хорт бодисын ул мөр олдохгүй байна. Орон нутгийн оршин суугчид химийн дайралт хийснийг батлаагүй" гэж Путин хэлэв.

Олон улсын эвсэл Дамаскын захын хориотой хотод нэгэнт ирээд байгаа химийн зэвсгийг хориглох байгууллагын шинжээчдийн мөрдөн шалгалтын үр дүнг ч хүлээсэнгүй.

Путин АНУ сиричүүдийн зовлон бэрхшээлийг нэмэгдүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Америкчууд Сирийн ард түмнийг долоон жилийн турш тарчлаан зовоож байсан террористуудын талыг баримталж байна гэж Путин мэдэгдлээ.

М.Баяр

Эх сурвалж: Риа Новости агентлаг




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08