Зүүн аймгуудын нутгаар цасан шуурга шуурна

2018-04-14 13:38      geregmn

Өнөө шөнө зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас орж, цасан шуурга шуурч, нутгийн зүүн хагаст хүйтэрч хонохыг УЦУОШГ-гээс мэдээллээ.

 Тиймээс зам, даваа гүвээнд халтиргаа гулгаатай байх нь.Энэ сарын 16-17-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, хур тунадас орно.

Салхи дөрөвдүгээр 16, 18-нд Алтайн уулархаг нутгаар, 17-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Бүх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтэнээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө  20-25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх