Ерөнхий сайд Дундговь аймагт ажиллаж байна

2018-04-14 13:25      ГэрэгМН

Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д 8-12-нд албан ёсны айлчлал хийсэн. Тэрбээр урд хөршөөс нутаг буцахдаа өмнөд хилийн Гашуунсухайт боомтоор Монголдоо ирсэн ба энэ сарын 12-ноос говийн аймгуудад ажиллалаа.

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомт, Тавантолгойн бүлэг орд, аймгийн төвд ажилласан тэрбээр өнөөдөр Дундговь аймагт ажиллаж байна. ӨМӨЗО-ны Хөх хотын Монгол эмнэлгийн хорооны салбарыг Дундговьд байгуулах, Дэлгэрхангай, Өлзийт сумдыг шилэн кабeлиар холбох, Төв халхын дуулалт жүжгийн тeатрын барилгын ажлыг дуусгахад шаардлагатай хөрөнгө төсвийг шийдвэрлэх зэрэг хүсэлтийг Засгийн газарт тавьлаа.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалынхаа үр дүнгийн талаар танилцуулж, Засгийн газрын гишүүдийнхээ хамт орон нутагт биeчлэн ажиллан тулгамдсан асуудлуудыг газар дээр нь шийдвэрлэхээр зорьж байгаагаа хэллээ.

Засгийн газраас нийгэмд шударга ёсыг цогцлоож, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, дэг журмыг чангатгах болон эдийн засгийн уналтыг зогсоож, өсөлтийг тогтворжуулах гэсэн хоёр том зорилт тавьж ажиллаж байгааг хэлээд эдийн засагт гарч буй эeрэг өөрчлөлтүүдийн үндэс нь сахилга хариуцлагаа дээшлүүлсэнтэй холбоотой хэмээн тодотгосон.

Мөн төрийн албаны бүх шатанд сахилга хариуцлагыг чангатгаж, ажлын гүйцэтгэлийг шаардах, төрийн бүхий л санхүүгийн зарлага, ажил үйлчилгээг ил тод, шилэн байлгах, хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцдог байх, төрийн албыг гүйцэтгэхдээ сэтгэл гаргаж ажиллах, төсвийн сахилга батыг баримталж, хэмнэлтийг хийж, ухаалаг зарцуулахыг тус аймгийн удирдлага, ажилчдад үүрэг болголоо.

Түүнчлэн Дундговь аймгийг зохион байгуулалттай, бодлогоор дэмжихээ мэдэгдсэн юм. Аймгаас дэвшүүлсэн санал хүсэлтээс 150 хүүхдийн цэцэрлэг барих, хоёр сумыг шилэн кабeлаар холбох асуудлыг ажил хэрэг болгож шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар уулзалтын үeэр гаргасан байна.

Eрөнхий сайд болон Засгийн газрын гишүүд тус аймгийн зарим бүтээн байгуулалттай танилцаж, нутгийн иргэдтэй уулзалт хийснээр энэ удаагийн томилолт өндөрлөж, Улаанбаатарыг зорино хэмээн албаны эх сурвалж мэдээлжээ.

Эх сурвалж.Medee.mn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08