Никита Хрущевын хүү Сирийн байдлыг Карибын хямралын нөхцөл байдалтай адил байна гэлээ

2018-04-14 11:31      ГэрэгМН

Сирийн эргэн тойрон дахь нөхцөл байдал хүйтэн дайны үеийн Карибын буюу хямралын үеийнхтэй адил байгаа тухай Сергей Хрущев /ЗХУ-ын Коммунист намын Төв хорооны дарга Никита Хрущев-ийн хүү/ мэдэгдлээ.

Үүний зэрэгцээ Хрущевийн хүү АНУ Сирид цохилт өгөх болно гэж үзэж байгаагаа илэрхийлээд гэхдээ энэ нь хязгаарлагдмал байх болно гэлээ. "Орос улс - Баруун болон Зүүн, шинэ тулгар гүрэн Хятад холбоотой.

Орос улс асуудлыг яриа хэлэлцээгээр зохицуулах хүсэлтэй байна. Америк өөрийн дипломатуудын хүч чадалтай холбоотонтой байхын давуу талыг ойлгож болохгүй байна вэ" хэмээн FAN-д Хрущев ярьсан байна.

Мөн Оросын сэтгүүлч Владимир Познер ч Сирийн нөхцөл байдал нь харьцуулахад Кубын пуужингийн хямралтай адил буюу ЗХУ, АНУ-ын хооронд Дэлхийн III дайн өдөөх шахсан 1962 оны хэрэг явдалтай адил байгаа бөгөөд нийтлэг асуудлыг шийдэх гарц олж чадна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08