АНУ Сирид цохилт өгч эхэллээ

2018-04-14 10:51      ГэрэгМН

АНУ, Их Британи, Франц зэрэг холбоотон орнуудын хамтарсан арми Сирид цохилт өгч эхэлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп зэвсэгт хүчиндээ Сирид цохилт өгөхийг зөвшөөрсөн.

Трамп Сирийн Засгийн газар химийн зэвсэг хэрэглэхээ зогсоох хүртэл цохилтоо үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдээд буй. АНУ болон холбоотон орнууд энэхүү цохилтоо өнгөрсөн долоо хоногт Сирийн Дума хотод Сирийн армийн цэргүүд химийн зэвсэг хэрэглэсний хариу арга хэмжээ гэж байгаа юм.

Трамп Сирид цохилт өгснөөр Башар Аль-Асадыг дэмждэг ОХУ болон Иранд дайн зарлаж буй хэрэг. АНУ-ын Батлан хамгаалах яамны албаны хүний мэдээлснээр Сирид явуулж буй цэргийн ажиллагаанд тус улсын тэнгисийн цэрэг болон байлдааны нисэх хүчин оролцож байгаа бөгөөд өнөөдөр орой болох зүйл бол Сирийн хувьд төгсгөл гэжээ.

Сирийн Дамаск хотод хүчтэй дэлбэрэлтүүд болж, тэнгэрт улаан гал дүрэлзэж байгаа гэнэ. Сирийн төв телевиз хотын судалгааны төв мөн дэлбэрсэн талаар мэдээлж байна.

ОХУ-ын цэргийн бааз байрлаж буй газраас цохилт холуур өнгөрчээ. Сирид цохилт өгөхдөө АНУ-ын арми маш олон төрлийн зэвсэг хэрэглэсний дунд Улаан тэнгист байрлуулсан тэнгисийн цэргийн шумбагч хөлөг онгоцноос пуужин харважээ.

АНУ болон холбоотнуудад Сирид цохилт өгөхгүй байхыг уриалж байсан АНУ дахь ОХУ-ын Элчин сайд Анатолий Антонов Сирид өгсөн цохилтын үр дагавар маш аюултай үр дагаварт хүргэхийг анхааруулсан байна.

Эх сурвалж. ТАСС




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх

 

Шинэ мэдээ

Цаг үе

Үүл буудаж, цас оруулжээ

2018-04-19 15:08