Д.Мөнх-Эрдэнэ арслан МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар томилогдлоо

2018-04-14 08:55      ГэрэгМН

МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат өчигдөр анхны тушаалаа гарган, холбооныхоо Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томилжээ. Тус холбоо хоёр тэргүүн, хоёр тамгатай мэт харагдаж байгаа ч албан ёсны тэргүүн нь Л.Чинбат бөгөөд түүний хэрэглэж буй тамга тэмдэг хүчин төгөлдөр гэнэ.

Учир нь Р.Нямдоржийн хэрэглэж байсан тамга тэмдгийг шүүхээс хүчингүй болгож, Р.Нямдорж нь тус холбоог 16 жил хууль бусаар удирдсан гэсэн шүүхийн зургаан удаагийн шийдвэр гарсан байна.

Монголын Үндэсний бөхийн холбоо 2002 оны арванхоёрдугаар сарын 19-нөөс 23-ны өдрүүдэд болсон "Их Эе" хурлаар Р.Нямдорж өөрийгөө тэргүүнээр сонгогдсон гэж үзэж шүүхэд хандсан байна.

Гэвч 2003 онд анхан, давж заалдах, дээд шүүх шүүх хэрэгсэхгүй болгож, дахин "Их Эе" хурлыг хуралдуулж, тэргүүнээ сонгохыг Цэцдийн зөвлөлд даалгасан ч тус зөвлөлийг хуралдуулалгүй өөрийгөө хууль бус тэргүүнээр өргөмжлөн 2010 он хүртэл явсан аж.

2010 онд дахин хууль бус хурал хийж өөрийгөө тэргүүнээр сонгосныг 2011 онд анхан, давж заалдах, дээд шүүх хүчингүй болгосон ч нийтдээ долоон удаа шүүхийн шийдвэрээс эсрэг зүйл хийсэн гэж үзэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тамга тэмдэг, гэрчилгээг нь хүчингүй болгож, МҮБХ-той холбоотой холбоотой ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг сануулжээ.

Гэтэл тэрбээр хууль бус хурлыг өнгөрсөн гуравдугаар сар хуралдуулж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг тэргүүнээр томилсон байдаг.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас огт хуралдахгүй, ямар нэгэн байдлаар ирц хүргэдэггүй цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2014 оны зургадугаар сарын 24-ний өдөр "Их Эе"-ийг хуралдуулах комиссыг сонгосон.

Уг комисс нь ээлжит бус "Их эе"-ийг 2017 оны тавдугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж бүх төлөөлөгчдийг байлцуулж байгаад МҮБХ-ны шинэ тэргүүнээ сонгож, Л.Чинбатыг шинэ ажилд нь томилжээ.

ОӨУБЕГ-аас 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр нэмэлт, өөрчлөлтөөр Л.Чинбатыг МҮБХ-ны тэргүүнээр албан ёсоор бүртгэж авснаар хуулийн дагуу Л.Чинбат албан ёсоор бөхийн холбоог удирдаж, тамга тэмдэг ашиглах эрхтэй болсон аж.

Эх сурвалж: Medee.mn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин

Яасан цадаж ханах гэж байхгүй шуналын туламнууд вэ?Баянмөнхөд гачууртын уулын ам байна Чинбатат алт төмс гээд юм байгаа биз дээ Гантогтоход арслан Мөнхэрдэнэд аврага цол өх юм биз дээ. Баянмөнх Чинбат хоёр энэ хорвоод мөнхрөх тэгээд хөрөнгөө идээд үхэхгүй юм байна л даа шүүхэд нөлөөлсөн Нямдорж сайд Сүхбат нартаа хувь хүртээхээ мартав бас ухна Хүрэлбаатараа мартавдаа Баянмөнхөө чи ч монгол бөхөд мөн ч их гай тарьж байна даа Чинбат та хоёр МЧБХ _яасаныг бөхчүүд бүгд мэднэ дээ.Монгол бөхийг хөгжүүлэх гэж ярих юм манай ард түмэн бөхийг эцэст нь хүртэл хөгжүүлсэн юм харин зөв дэлгэрүүлэх л хэрэгтэй

2018-04-14 18:03    59.153.114.222

Сэтгэгдэл нэмэх