Гар утасны код өөрчлөх төхөөрөмж ашиглан гэмт хэрэг үйлджээ

2018-04-13 18:15      ГэрэгМН

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан хаагчид оны өмнө гар утасны IMEI кодыг өөрчлөх төхөөрөмж оруулж ирдэг нэг ченж, гурван хулгайч бүхий бүлэг этгээдийг баривчилжээ.

Тэд нийт 1260 гар утасыг тус төхөөрөмжөөр уншуулж, Iphone 7, 8-аас бусад гар утасны кодыг сольж, түгжээг нь тайлжээ.

Мөрдөн байцаах ажил дууссаны дараа хэргийг прокурорын байгууллага хянаж, ченжийг Эрүүгийн хуулийн 18.6 буюу мөнгө угаах гэдэг зүйл ангиар, хулгайч нарыг тус хуулийн 17.1.3-аар хөндрүүлэх нөхцөлтэй зүйлчлэлээр шүүхэд шилжүүлээд байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх