14 настай бүргэдчин охин Заманболыг Нью-Йорк сонин онцоллоо

2018-12-24 10:52      ГэрэгМН

Монголын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төвийн сэтгүүлч Ц.Сувданцэцэгийн “The New York Times” сонины Ханна Рэйэстэй хамтран ажилласан шинэ бүтээл www.nytimes.com сайтад нийтлэгдлээ. Энэхүү бүтээлийг орчуулан хүргэж байна.

Заманбол 14 настай бүргэдийн анчин юм. Тэрбээр баасан гаригт хичээлээ дуусмагц, хөдөө гэртээ очин гэрийн даалгавраа хийчихээд морио эмээллэн өөрийн сургаж буй итгэлт нөхөр бүргэдийн хамт анд гарна. Казах үндэстэн бол монголын бүргэдээр ан хийх эртний уламжлалыг залуу хойч үедээ өвлүүлэн буй ганц бүс нутаг юм.

Залуу бүргэдийн анчдын хувьд хичээл сургуульдаа явахынхаа хажуугаар амралтын өдрүүдэд хөдөө гэртээ харьж, бүргэдтэйгээ цагийг өнгөрөөж, ан авд хамтдаа суралцдаг байна. Заманболын хувьд өвөө Матей нь түүнд бүргэдээр ан ав хэрхэн хийлгэхийг заалгажээ. Тэрбээр өвөө бүргэд хоёртойгоо хамтран чоно хүртэл барьж байсан удаатай. Түүний өвөө нь өөд болохоосоо өмнө охиндоо бүх зүйлээ зааж сургасан байна. Бүргэдээ хэрхэн дуудах, хэрхэн ан ав хийх зэрэг бүх зүйлийг өвөө нь түүнд зааж сургажээ. Ингээд өвөөгөө нас барсны дараа Заманбол түний замаар явахыг хүсчээ. Тэрбээр бага наснаасаа эхлэн бүргэдийн ан ав хэрхэн хийх тухай суралцсан бөгөөд хэдий их хугацаанд бүргэдтэйгээ ойр харилцаж байгаа нь бүргэдчин бүргэд хоёрыг улам ойртуулдаг бөгөөд тэдний хамтын ажлын үр дүнд амжилттай ан ав хийдэг байна.

Бүргэдийн анчид ихэвчлэн бүргэдээ дуу хоолойгоороо дууддаг аж. Эм бүргэд эрээсээ илүү том биетэй бөгөөд амжилттай ан ав хийдэг байна. Бүргэдийн анчдын хувьд туулай үнэг барих нь энгийн үзэгдэл бөгөөд чоно агнах нь бүргэдийн хувьд жинхэнэ том шагнал болдог байна.

Казах ард түмэн жил бүр “Алтан бүргэд” хэмээх том баяр наадам хийдэг байна.  

Базарбай Динисмал дөрвөн настай бөгөөд энэхүү том баярын үеэр бүргэдтэйгээ хамт туршлага солилцохоор иржээ. Одоо цагт бүргэдийн анчид тун ховор болсон бөгөөд Баян-Өлгий аймагт 400 шахам анчин бүртгэлтэй байгаа аж.

2014 онд энэхүү наадамд тэргүүн байр эзэлсэн Айшолпан охины тухай баримтат кино 2016 онд нээлтээ хийж, дэлхий дахины анхаарлыг нүүдэлчдийн бүргэдээр ан агнах соёлыг олон нийт сонирхох болсон юм.

Алтан бүргэд наадам хоёр өдрийн турш зохион байгуулагддаг бөгөөд гадаадын жуулчдыг ихэд татах болжээ. Энэ жилийн хувьд тус наадамд 120 бүргэдийн анчин оролцсон байна. Сүүлийн жилүүдэд энэ наадмыг сонирхох жуулчдын тоо ч эрс өсч буй бөгөөд энэ жил гэхэд л 1000 гаруй жуулчин хүрэлцэн ирсэн албан ёсны мэдээлэл байгаа аж.

Бүргэд болон бүргэдийн анчин хоёрт нэгэндээ дасахын тулд заримдаа олон арван жил шаардлагатай байдаг аж.

Тухайлбал, бүргэдийн наадмын бүргэдийн анчин бүргэдээ дуудахад бүргэд хэр хурдан эзэндээ ирэхийг сорьсон эхний даалгаврыг 18-хан  бүргэд амжилттай биелүүлсэн байна.

Заманболын хувьд өвөөгөө өвлөн авсан анхныхаа бүргэдийг 13 настайдаа зэрлэг байгальд нь эргүүлэн тавьжээ. Тэрбээр энэ тухай дурсан ярихдаа “Би маш их уйтгартай байсан. Гэхдээ би түүнийг тавьж явуулахыг хүссэн”хэмээсэн юм.

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн

бүргэдийн анчин биш бүргэдтэй анчин гэх нь зөв шүү дээ. бүргэдийн анчин гэвэл бүргэдийг авлаж барьдаг гэсэн үг болно шүү дээ

2018-12-24 12:19    43.231.115.251
69

нээх гоё казах хувцастай тэгснээ хятад шаахай хайран гоё зураг

2018-12-24 11:50    43.231.115.251
зочин

уламжлал зан заншил гэж сайхан чухал зүйл дээ харин бүргэдийн анчин биш бүргэдтэй анчин шүү

2018-12-24 10:59    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх