Оросуудын 2018 онд сонирхсон гол үйл явдал, хүмүүсийг нэрлэжээ

2018-12-17 11:14      ГэрэгМН

Оросын хайлтын “Яндекс” систем өнгөрч буй 2018 онд оросуудын сонирхлыг хамгийн ихээр татсан үйл явдлууд, хүмүүс, олон нийт соёлын мэдээ, бүтээгдэхүүнийг жагсаасан судалгааг хэвлүүлжээ.

Тооцооллын хувьд 2018 оны 1-р сарын 1-нээс 11-р сарын 19-ний өдрүүдийн хоорондох зүйлсийн талаарх мэдээллийг ашигласан гэнэ.

Жилийн гол үйл явдлуудын жагсаалтыг үндэслэн үзэхэд оросууд Пенчаны Өвлийн Олимпийн наадмыг Оросын ерөнхийлөгчийн сонгуулиас илүү чухал гэж үзэж байсан бөгөөд Нурмагомедов, МакГрегор нарын тулалдаан тэдэнд тэтгэврийн насыг өсгөхөөс илүү чухал байжээ. Үүний хажуугаар шинэ бүтээгдэхүүнүүдийн жагсаалтад Хятадын шинэ ухаалаг гар утсыг "iPhones" болон "Samsung" компаниудынхаас илүү сонирхож байгаа гэнэ.

2018 оны үйл явдлын жагсаалт, хүмүүс болон шинэ бүтээгдэхүүний жагсаалтыг доор харууллаа.

Үйл явдал

1. FIFA World Cup /Дэлхийн хөлбөмбөгийн АШТ/

2. Pyeongchang дахь өвлийн олимп

3. «Зимняя вишня» худалдааны төвд гарсан гал түймэр

4. Нурмагомедов, Мкгрегор нарын тулалдаан

5. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль

6. UEFA-гийн Аваргуудын лиг

7. Тэтгэврийн насыг өсгөх

8. Керчийн коллеж дахь зэвсэгт халдлага

9. Скрипалийг хордуулсан асуудал

10. Москва муж дахь АН-148-ын сүйрэл

Хүмүүс

  1. Игорь Акинфеев /ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн хаадгач/
  2. Хабиб Нурмагомедов /ОХУ-ын тулаанч
  3. Артём Зюба /ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч/
  4. Колинда Грабар-Китарович /Хорват улсын Ерөнхийлөгч/
  5. Алина Загитова /Оросын уран гулгагч Олимпын аварга/
  6. Настя Рыбка /эскорт модель-олон хэвлэлд биеэ үнэлэгч гэжээ/
  7. Евгения Медведева уран гулгагч/
  8. Денис Черышев /ОХУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч/
  9. Лионель Месси/Аргентиний шигшээ болон “Барселона” багийн довтлогч/
  10. Аман Тулеев /1997-2018 онд ОХУ-ын Кемеров мужийн захирагч асан/

Шинэ зүйл

  1. Huawei Honor 10
  2. Apple iPhone XS и iPhone XR
  3. Huawei P20 Pro
  4. Xiaomi Redmi Note 5
  5. Huawei Honor 9 Lite
  6. Samsung Galaxy S9
  7. Новая Lada Granta
  8. Huawei P20 Lite
  9. Huawei Honor 8X
  10. Samsung Galaxy A6



Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх