Ширмэл ширдэг шиг ногоон дэнж дээр Шилбүүр унаж уралдаж өссөн Би хөдөөний хүүхэд

2018-06-20 22:24      ГэрэгМН

Ширэндэвийн Энхжаргалын ийм  нэг шүлэг бий.

Тольдож өссөн булгийн минь ус
Хацрын минь улааныг тодруулсан
Тоглож эрхэлсэн аавын  эмээл
Хөлийн минь майгыг хэтрүүлсэн
    Би хөдөөний хүүхэд
Нүүдлийн цувааны  арганд үнэгчлэн
Нүдэн нуурынхаа усанд шумбаж
Ширмэл ширдэг шиг ногоон дэнж дээр
Шилбүүр унаж уралдаж өссөн
     Би хөдөөний хүүхэд
Цэцгийн саруул талдаа
Цэнхэр чулуун гэртэй
Цээлийн хадат хаваржаандаа
Хүйгээ дарсан чулуутай
        Би хөдөөний хүүхэд
Наадаж өссөн голын минь хүүхдүүд
Надтай хамт сургуульд орсон
Саруулхан дэнжээ битүүхэн зүүдэлж
Санаа алдан уулсаа зурдаг
          Би хөдөөний хүүхэд

Уг шүлэгтэй хамт Завхан аймгийн Шилүүстэй сумын хүүхэд,багачуудын зургийг толилуулж байна. Тус сумынхан саяхан Төрийн соёрхолт, нийтлэлч Б.Цэнддоод хүндэтгэл үзүүлсэн бөгөөд уг арга хэмжээний үеэр зурагчин Э.Цацралт, шог зохиолч С.Цогтбаяр нар хөдөөгийн багачуудын зургийг авчээ.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх