Жей Ло, Мэрайя, Ким нарын од ээжүүдийн хүндрэлтэй төрөлтүүд

2018-04-26 09:31      ГэрэгМН

Хэдий алдар нэр, эд баялаг, авъяас чадвартай байсан ч ямар ч хүнийг эрүүл мэндийн асуудал тойрдоггүй тулгардаг нь жам. Од ээжүүд бидэнтэй л адилхан хүмүүс бөгөөд тэдний олонх нь хүнд хэцүү жирэмслэлтийг тэсвэрлэн даван туулж байдаг аж. 

Женнифер Лопез /Жэй Ло/ 39 насандаа жирэмсэн болсон тэрбээр ихрүүдтэй болсон. Тэр ядарч туйлдан, тарчлан зовж байж. Харин тавдахь сардаа дуучин шээсэн дэх цусыг анзаарсан аж. Түүний бөөрөнд хүндрэл үүссэн байжээ. Үүнээс болж Лопес үлдсэн бараг бүх сарыг унтаж өнгөрөөхөөс аргагүйд хүрчээ. 

Мэрайя Кэри анх удаа төрөхдөө маш хүнд жирэмслэлттэйгээр ихрүүдээ төрүүлсэн ээж. 10 долоо хоногтойгоос хойш тэрээр прогестерон эм хэрэглэсэн бөгөөд маш их таргалж, удалгүй тэр жирэмсний үедээ чихрийн шижинтэй гэж оношлогджээ. Жирэмснийхээ төгсгөлд дуучинд гестоз бий болж, хүүхдүүд нь хурдан "зайлуулагдсан" буюу төрсөн байна. Тэд 35 долоо хоногтой төржээ.

Ким Кардашьян (Kim Kardashian) Гуравдахь охиноо төрүүлэх шийдвэр нь Кимийн хүсэл сонирхол байсан гэж үздэг боловч үнэндээ тэрбээр маш хэцүү шалтгаантай байсан нь нууц биш аж. Үнэндээ өмнөх хоёр жирэмслэлт нь Кардашианд маш хүнд хэцүү байсан аж. Тэр нурууны өвдөлт, хавдар, гистоз зэргээр бүрэн гүйцэд өвджээ. Тиймээс эмч нар түүнийг гурав дахь хүүхдээ өөрөө тээх тухай бодохыг ч хоригложээ!

Сальма Хаек /Selma Hayek/ Мексикийн гоо үзэсгэлэн "жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан чихрийн шижин" -тэй тулгарсан ба энэ нь охиных нь генийн хэвийн байдалд ихээхэн эрсдэл үзүүлжээ. Гэсэн хэдий ч жүжигчин ямар ч үнээр хамаагүй төрөх шийдвэр гаргасан байдаг. Аз болоход охин нь эрүүл саруул төрсөн байна.

Адриана Лима /Adriana Lima/ загвар өмсөгч тэрбээр асуудалтай байжээ. 32 долоо хоногтоо Лима гестозтой гэж оношлогджээ. Төрөх хугацаанаасаа хоёр долоо хоногийн өмнө дутуу төрсөн ч бяцхан охин эрүүл гарчээ. Аз болоход, ээж, охин хоёрын бүх зүйл зохицож байгаа аж!

Камила Алвес Бразилийн загвар өмсөгч, жүжигчин Мэтью Макконахийн эхний хоёр хүүхэд нь амархан, амар амгалан төржээ. Харин гурав дахь жирэмслэлтийн үед Камилагийн нуруу хүндээр өвдөж, хүүхдээ кесарво мэс заслын аргаар төрүүлжээ. Бразили бүсгүйн төрөлт хүндэрсэн онош тодорхойгүй үлдсэн боловч "олон хүндрэлтэй асуудал" гарсан гэдэг нь ойлгомжтой аж.  

Мира Сорвино Мирагийн хамгийн хэцүү жирэмслэлт бол гурав дахь удаагийнх нь болжээ. Байнгын цус алдалтаас болж зулбах аюултай байсан аж. Тэрбээр хүүхдээ аврахын тулд хэдэн долоо хоног босолгүй унтдаг байжээ. Гуравдахь хүүхдээ хүндрэлтэй төрүүлж байсан жүжигчин дараа нь 44 настайдаа дөрөв дэх хүүхэд төрүүлэн хүн бүрийг гайхшруулжээ.

Эх сурвалж: detstrana.ru




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
VExmU3BJeFU=

1

2018-05-30 09:53    36.37.224.125
fplneqla

${9999196+9999361}

2018-05-30 09:53    36.37.224.125
pruqfpih

u11MT4jO

2018-05-30 09:53    36.37.224.125
hjvfinbe

1

2018-05-30 09:53    36.37.224.125
hjvfinbe

1

2018-05-30 09:53    36.37.224.125
sepmsjrk

1

2018-05-30 09:53    36.37.224.125

Сэтгэгдэл нэмэх