Барбара Буштэй салах ёс гүйцэтгэв

2018-04-24 16:41      gereg

АНУ-ын тэргүүн хатагтай агсан Барбара Бушийг өнгөрсөн бямба гаригт Техас мужийн Коллеж-Стейшен хотод Ерөнхийлөгчийн нэрэмжит номын сан байрлах газарт оршуулсан юм. Түүнтэй салах ёс хийхээр Билл Клинтон, Барак Обама зэрэг АНУ-ын сүүлийн Ерөнхийлөгч нар хатагтай нарын хамт, одоогийн тэргүүн хатагтай Меланья Трамп, мөн олон нийт иржээ.

Гудамжинд түүнийг хүндэтгэн олон зуун хүн цугларсан байна. Гэгээн Мартины сүмд 1.5 мянган америк салах ёс хийжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч, том Жорж Бушийн эхнэр Барбара Буш нь 93 насандаа нас нөгчсөн юм. Тэрээр Америкийн түүхэнд хоёр Ерөнхийлөгчийн хүн гэдгээр (нэг Ерөнхийлөгчийн эхнэр, бас нэг Ерөнхийлөгчийн эх) гэдгээр түүхэнд үлджээ.

 

Эх сурвалж: ТАСС




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх