Одоо болтол үнэ цэнээ алдаагүй гэрэл зургууд

2018-04-20 17:03      geregmn

Дэлхийн гэрэл зургийн холбооны 50 жилийн ой тохиож байна. Тэд ойн баяраараа дэлхийн хамгийн нэр хүндтэй зурагчдын үнэ цэнтэй гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэжээ.

 

Алан хэмээх нэртэй цагаан хирсний зургийг гэрэл зурагчин Рори Карнеги 2013 онд авчээ. Алан бол 1970 онд “Cotswold Wildlife Park”-ыг нээснээс хойш тэнд төрсөн дөрөв дэх хирс юм.

 

Twiggy, тэр бол дэлхийн хамгийн анхны супер модель юм. Түүний энэ зургийг гэрэл зурагчин Barry Lategan 1966 онд авч байжээ.

 

Гэрэл зурагчин Жонатан Андерсон, Эдвин Лав нар Данийн Үндэсний Гимнастикын багтай хамтран 1998-2002 онд  дэлхий, агаар, гал, ус гэсэн дөрвөн элементийг үндэслэн цуврал зураг авсан байна.

 

Гэрэл зурагчин бүсгүй Жиллиан Эделштейн 1997 онд Нелсон Манделагийн хөрөг зургийг авах гэж түүний ордонд 10 минут суусан гэдэг.

 

Faroe арлынхны халим агнаж буй зургийг Адам Уолфитт 1966 онд даржээ. Зураг “National Geographic”-д хэвлэгдэж, маргаан дагуулах болсон аж.

Тим Флакын 2001 онд авсан “Сармагчингийн нүд” хэмээх зураг

Эх сурвалж: bbc.com




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх