Экспортыг дэмжих төслөөс 1.3 сая ам.долларын санхүүжилт олгожээ

2019-01-11 16:24      ГэрэгМН

Гаднын зах зээлд гарах сонирхолтой аж ахуйн нэгжүүдийг дэмжих, зөвлөх, санхүүжилт өгөх зорилгоор Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яамны дэргэд Экспортыг дэмжих төслийн багийг байгуулсан. Тус баг өнгөрсөн онд 76 аж ахуйн нэгжид 1.3 сая ам.долларын санхүүжилт олгожээ.

Шинээр зургаан аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ экспортод гаргасан байна. Ингэснээр экпортын бүтээгдэхүүний орлого хоёр сая ам.доллароор нэмэгдэх гэнэ. Энэхүү төслөөс аж ахуйн нэгжүүд 100 мянган ам.доллар хүртэлх санхүүгийн дэмжлэг авах боломжтой ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх