АНУ-ын тэрбумтан Трампыг Ерөнхийлөгчөөс буулгахад 40 сая доллар зарцуулна

2019-01-11 15:46      ГэрэгМН

АНУ-ын тэрбумтан Том Стейер АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхгүй, харин түүний оронд АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг албан тушаалаас нь огцруулахыг уриалж байгаагаа мэдэгдсэн аж. Энэ тухай BuzzFeed News сонинд бичсэн байна.

"Би Трампыг албан тушаалаас нь огцруулах эсвэл чөлөөлөхийн тулд цаг хугацаа, хүч чармайлт, нөөцөө 100 хувь зарцуулах болно" гэж Том Стейер сэтгүүлчдэд хэлжээ.

Стейер энэхүү үйл хэрэгт 40 сая долларын хөрөнгөө зориулахаар төлөвлөсөн байна. Энэ нь АНУ-ын тэрбумтаны хувьд улс төрийн кампанит ажлыг эхлүүлсэн анхны тохиолдол биш ажээ. 2017 онд Калифорни мужийн захирагчийн болон АНУ-ын Сенатын сонгуульд оролцож байхдаа анх удаа ийм хүчин чармайлт гаргасан гэнэ.

2017 онд тэрээр Трампын эсрэг телевизийн "Need to Impeach" гэж нэрлэгддэг кампанит ажлыг эхлүүлжээ.. Трампыг яагаад ажлаас нь салгах шалтгаантайг тэрбээр тайлбарласан аж.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх