Байгууллагуудын нэрийг Монгол хэлээр бичих хугацаатай зөвлөмж хүргүүллээ

2019-01-11 14:47      ГэрэгМН

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас гудамж талбайд ил задгай байршуулсан сурталчилгааны самбар, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягжилтад хяналт шалгалт хийв. Шалгалтаар байгууллагуудын гудамж талбайд байршуулсан сурталчилгааны самбар, хаяг зэрэг нь гадаад хэлээр бичигдсэн нийтлэг зөрчил, дутагдлууд илэрсэн аж. Мөн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнд Монгол хэлний хэрэгжилт хангалтгүй байжээ. Иймд Нийслэлийн болон аймгуудын Засаг дарга нарт Монгол хэлний тухай хуулийн дагуу доорх зөвлөмж, чиглэлийг хүргүүлсэн бөгөөд хэрэв дурьдсан хугацаанд үүнийг биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцохыг мэдэгдлээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх