Хотын даргыг томилох асуудлыг НИТХ нэгдүгээр сарын 16-нд хэлэлцэнэ

2019-01-11 14:19      ГэрэгМН

НИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж үндсэн хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдааны төгсгөлд Нийслэлийн Засаг дарга  бөгөөд УБ хотын Захирагчийг томилох тухай асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааны товыг хэлэлцсэн нь тэргүүлэгчдийн зүгээс нэлээд шүүмж дагуулжээ. Ингээд томилгооны асуудлыг хэлэлцэх ээлжит бус хуралдааныг ирэх лхагва гараг буюу  1 сарын 16-ны өдрийн 9:00 цагт эхлүүлэхээр тогтсон байна.

МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад дэмжсэн ч томилгооны асуудлыг хэлэлцэх байсан 12-р сарын 28-ны хуралдаан ирц бүрдээгүйн улмаас хойшилсон билээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх