Трамп Давосын дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцаллаа

2019-01-11 11:04      ГэрэгМН

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп урьд товлосон Швейцарийн Давосын дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцалсан гэж цахим хуудсаараа зарлалаа.

Тэрбээр "Хил хязгаарын аюулгүй байдлын асуудлаар Конгресс дахь Ардчилсан намынхантай эвлэрэхгүй байгаа тэрчлэн аюулгүй байдал АНУ-д маш чухал байдаг учраас дэлхийн эдийн засгийн форумд оролцохоо цуцалсан гэжээ.

АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан хилийн дагуу хана босгох зэрэг асуудлаар зөрчилдөж, талууд санхүүжүүлэх хуулийн төслийн талаар нийтлэг ойлголтод хүрч чадаагүй, 2018 оны 12-р сарын 22-ноос эхлэн АНУ-ын холбооны засгийн газрын байгууллагуудын 1/4 орчим нь зогсонги байдалд оржээ. АНУ-ын Цагаан ордон, Конгресс дахь Ардчилсан намынхан засгийн газрын ажил зогсонги байдалд орсноос хойш олон удаа хэлэлцээр хийсэн боловч бодит үр дүнд хүрээгүй л байна.

2019 оны дэлхийн эдийн засгийн форум 1-р сарын 22-25-нд Швейцарийн Давос хотод болох юм.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх