Эрдoган гялгар уутыг бүрмөсөн халахыг уриалав

2019-01-11 10:16      ГэрэгМН

Туркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган гялгар уутыг бүрмөсөн халахыг уриалав. Учир нь гялгар уут нь байгальд хортой юм гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Туркийн Засгийн газрын шийдвэрээр 2019 оны 1-р сарын 1-нээс эхлэн гялгар уутыг улс орны худалдааны бүх цэгүүдээс хураасан юм. Тус улсын удирдагчийн ярьснаар гялгар уут бүрэн орхигдох ёстой юм.

"Гялгар уут 500, 750, 1000 жилийн турш задрахгүй. Бид тэдэнтэй дайн зарлах болно. Би санаж байна, бидний эцэг эхчүүд худалдаанд уутан цүнх хийсэн. Тэд худалдаа хийснийхээ дараа цүнхээ хаялгүй, харин угааж дахин ашигладаг байсан. Энэ бол байгалиа хамгаалсан харилцаа юм" гэж Эрдоган Анкарагийн орон нутгийн засаг захиргааны симпозиумд хэлсэн байна.

Жич: Монгол улс 3 дугаар сарын 1-нээс мөн гялгар уутыг бүрмөсөн халах гэж байгаа билээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
иргэн

дэлхий даяараа гялгар уутнаас салах хэрэгтэй

2019-01-11 12:51    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх