Европын холбоо Иранд хориг арга хэмжээ авахаа мэдэгдэв  

2019-01-10 15:34      ГэрэгМН

 

Ираны тагнуулын алба, Ираны хоёр иргэнийг терроризмын жагсаалтад оруулж, улмаар хориг арга хэмжээ авна гэж  Европын холбоо мэдэгдлээ. Үүний хариуд Ираны тал ч шаардлагатай арга хэмжээ авна гэдгээ мэдэгджээ.

Европын холбоо: Ираны тагнуулын болон аюулгүй байдлын яамны дотоодын аюулгүй байдлын албанд хориг арга хэмжээ авч байна. Энэ шийдвэрийг 8-нд гаргаж, 9-нөөс хүчинтэй болгосон. Энэ шийдвэр бол ЕХ-ны хүрээнд гарсан халдлагатай холбоотой юм гэжээ. Гэвч Европын холбоо халдлагын хэргийн тухай нарийн учрыг тодруулаагүй байна.

Энэ нь Ираны цөмийн асуудлын тухай 2015 оны 7-р сард бүх талын хэлэлцээр байгуулснаас хойш Европын холбооны зүгээс Иранд тавьж буй анхны хориг арга хэмжээ юм.

Европын холбооны холбогдох хуулийн дагуу, хориг арга хэмжээнд хамрагдсан хувь хүн, байгууллагын Европын холбооны нутаг дэвсгэр дэх хөрөнгө мөнгө, эд хогшлыг царцааж, Европын холбооны байгууллага нэгж, хувь хүн тэдэнд хөрөнгө мөнгө нийлүүлэхийг хориглох ажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх