Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарыг шүүх хурал энэ сарын 25-нд болно

2019-01-10 14:56      ГэрэгМН

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Гарамгайбаатар Р.Онон Н.Батбаяр нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурлаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг  2019-01-25-ны 09:00 цагт хийхээр товлосон байна.

Н.Батбаяр АН-ыг эрх барьж байх үед Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж, “Чингис”, "Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа өөрт ашигтай байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдан АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150.3, 263.2-т заасны дагуу яллагдагчаар татсан Б.Гарамгайбаатарын хувьд бондын мөнгөнөөс их хэмжээний зээл авч өөрийн компани руугаа оруулсан, зээлээ эргэн төлөөгүй гэх асуудлаар шалгуусан. Тэдний хэргийг шалгах ажил үндсэндээ прокурорын шатанд дууссан бөгөөд ийнхүү шүүх рүү шилжээд байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх