Илгээмжээр хар тамхи хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг дахин гарав

2019-01-10 12:14      ГэрэгМН

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх тасгаас 2018 онд улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газар болон бусад газруудтай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд сүүлийн хоёр сарын хугацаанд интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг захиалан Олон улсын шуудан илгээмж ашиглан хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлэн холбогдох этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм. Хамгийн сүүлд шинэ он гарсаар дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдсэн байсныг илрүүллээ.

Нидерландын Вант Улсаас гэсэн хаяглалтай олон улсын шуудан илгээмжээр иргэн О-д “Хүний биед хүчтэй үйлчлэл үзүүлж, булчин сулрах, хөлрөх, тавгүйтэл, сэтгэл санааны гүн хямралд орох зэрэг шинж илэрч, тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд шууд үхэлд хүргэх аюултай” мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илгээмжээр ирснийг /2019.01.08/-ны өдөр илрүүлэн, баривчилсан байна.

Уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй 31 настай эрэгтэй О нь нийслэл хотод оршин суух хаягтай бөгөөд өмнө нь Зөрчлийн тухай хуулийн 5.1-3 дахь хэсгээр буюу мансуурсан зөрчлөөр шийтгэгдэж байсан аж. Мөн түүний тээврийн хэрэгслээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын төрөлд орох каннабис 0.5 грамм хэрэглүүрийн хамт эд мөрийн баримтаар хураажээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх