Аль Хоменей: Иран улс хүчтэний өмнө хэзээ ч толгой гудайхгүй

2019-01-10 11:07      ГэрэгМН

Ираны дээд удирдагч Аль Хоменеи Тегеранд болсон Исламын хувьсгалыг тэмдэглэх арга хэмжээнд тавьсан илтгэлдээ "Иран хүчтэний өмнө хэзээ ч толгой гудайхгүй" гэлээ.

АНУ, Иранд тавьсан хориг арга хэмжээгээ дахин хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Аль Хоменеи "Америкийн тал энэ хориг арга хэмжээгээ түүхэнд байгаагүй хатуу хориг хэмээн баярлаж байна. Гэвч АНУ урьд амсаж байгаагүй ялагдал хүлээх болно" гэжээ.

Хоменеи "Хориг арга хэмжээ Иран ба Ираны ард түмэнд сорилт авчирсан нь үнэн. Ираны засгийн газрын албан тушаалтнууд дотоодын боломжоо ашиглаж, иргэдийн амьжиргаа, ялангуяа ядуусыг тэтгэх ажлыг чухалчлах хэрэгтэй. Залуусыг уриалан, улс эх орныхоо асуудлыг шийдэхэд залуу хүмүүсийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй" гэжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх