Дэлхийн хамгийн баян хүн Жэфф Безос эхнэрээсээ саллаа

2019-01-10 09:27      ГэрэгМН

Амазоны тэргүүн ба хамтран эзэмшигч Жефф Безос эхнэр Макензи Безосоос салжээ. Үүнийг тэрбээр Twitter дээрээ байрлуулсан мэдэгдэлдээ бичсэн байна. Түүний мэдэгдснээр хосууд салахаар шийдсэн боловч найз нөхөд хэвээр үлдэнэ гэжээ.

"Хэрэв бид 25 жилийн дараа салах байсан гэдгээ мэдсэн байсан ч бүгдийг дахин давтах л байсан" гэжээ. Гэр бүл салалтыг үл харгалзан тэд өрх бүл хэвээр үлдэх болно гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.

Өмнө нь дэлхийн хамгийн баян хүн гэж тооцогддог Безос 19.2 тэрбум доллар алдсан тухай мэдээлсэн билээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх