Монголын уран нугараачид "Дамбо" хүүхэлдэйн кинонд тогложээ

2019-01-09 15:12      ГэрэгМН

Монголын циркийн хөгжлийн төвийн уран нугараач Ч.Отгончимэг, Э.Ариунчимэг, Б.Золзаяа, Г.Олдох нар  “Дамбо” хүүхэлдтэйн киноны туслах дүрд тоглосон байна. 

Циркт өссөн нисдэг бяцхан зааны тугал “Дамбо”-гийн тухай өгүүлдэг хүүхэлдэй киноны шинэчилсэн хувилбарыг “Walt Disney” кино компани бүтээжээ. Кино ирэх гуравдугаар сарын 29-нд АНУ болон Их Британийн кино театруудын дэлгэцнээ гарах гэж байгаа аж.

Киноны найруулагчаар Холливудын алдарт найруулагч Тим Бартон ажиллаж, гол дүрийг нь Колин Фаррел, Мишель Кэйтон, Дэнни ДеВито, Ева Грийн  нар бүтээжээ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх