Гүрж улсад гахайн томуугаар 10 гаруй хүн нас баржээ

2019-01-09 10:46      ГэрэгМН

Сүүлийн нэг сард Гүрж улсад 13 хүн гахайн томуугийн вирусын хохирогч болсон байна. Улсын бүх том эмнэлэгүүдэд карантин зарлажээ. 13 хүн халдвар авч нас барсан байна.

“Рустави” ТВ-ийн мэдээлснээр эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг яаралтай тусламжийн горимд шилжүүлсэн байна. ЭМЯ-ны мэдээлснээр нас баралтын үндсэн шалтгаан нь өвчтөнүүдэд эмч нар шуурхай туслалцаа үзүүлж чадахгүй байгаатай холбоотой гэж мэдээлж байна.

Гүрж улсын нийгмийн сүлжээнийхэн түргэн тусламжийн багийнхан хэдэн цагаар хоцорч байгаа, эсвэл дуудлагад очдоггүй гжээ. Гомдол гаргаж байгаа өөр нэг шалтгаан нь тухайн улсын эмийн сангуудад түгээмэл вирусын эсрэг эм хомсдолтой байгаатай холбоотой ажээ.  

Сургуулийн хүүхдүүдийн эцэг эхчүүд өвлийн амралтыг эхлүүлж, сургууль дээр хорио цээрийн дэглэм зарлахыг шаардаж байгаа гэнэ.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх