Coca-Cola компани хамгийн том кофены сүлжээ Costa-г худалдаж авчээ

2019-01-09 10:04      ГэрэгМН

Whitbread PLC нь The  Coca-Cola Company, Costa-г худалдан авч байгаатай холбоотойгоор борлуулалтыг нь хаасан байна. Энэ гэрээний дүн 3.7 тэрбум паунд байсан гэж Whitbread мэдэгдсэн байна (харин Coca-Cola 4.9 тэрбум доллар гэжээ). Европын холбоо, БНХАУ-ын зохицуулагчдаас зөвшөөрөл авсны дараа гэрээ хэлэлцээрийг дуусгасан байна.

Энэ гэрээний ачаар Кока-Кола Costa-гаас бараг 4000 кофены газрууд болон кофены тариалан, түгээлтийн компаниудыг авч байгаа аж.

Costa Coffee сүлжээ нь Их Британид 1971 онд байгуулагдсан бөгөөд одоогоор хамгийн том нь юм. 1995 онд Whitbread уг компанийг 19 сая фунт стерлингээр худалдаж авсан бөгөөд энэ сүлжээ нь зөвхөн Их Британид 39 кофены газартай байжээ. 2018 оны 4-р сард Whitbread нь жижиг хувьцаа эзэмшигч идэвхтнүүдийн дарамтанд орсноос Costa Coffee-г бие даасан компани болгожээ.

2018 оны санхүүгийн жил 3-р сарын 1-нд дуусахад Costa-гийн орлого 1.3 тэрбум паунд, EBITDA-ийнх 238 сая паунд хүрсэн байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх