Оросын армийн 2019 онд шинээр хүлээн авах зэвсэг, техник

2019-01-09 09:33      ГэрэгМН

Шинэ хуягласан тээврийн хэрэгсэл, онгоц, хөлөг онгоц, завь, эрэг хавийн хамгаалалтын систем, агаарын хамгаалалтын систем, пуужингийн систем, жижиг зэвсгийн төхөөрөмжүүд энэ бүгдийг 2019 онд Оросын арми хүлээн авах болно.

Жишээ нь, анх удаа С-350 "Витязь” дунд зайн нисэх онгоцны пуужингийн системийг хүлээн авах болно. Нэмж хэлэхэд, эхний хороодыг иж бүрэн “Авангард” пуужингийн системээр зэвсэглэнэ. Мөн "Тор" хэмээх орчин үеийн бага радиусын агаарын батлан ​​хамгаалах системээр хангах болно.

Стратегийн зэвсгээс гадна 2019 онд Оросын арми шинэ 719 хуягт машин, 143 нисэх онгоц, Искандер-М пуужингийн системийн нэг бригад, далайн эргийн “Бал” болон “Бастион” дөрвөн систем, хоёр ЗРК С-400 "Триумф", "Панцирь"  долоон дивизионы иж бүрдэл, хоёр бригадын  ЗРК С-300В4 ба "Бук-М3 систем, 12 усан онгоц, байлдааны хөлөг онгоц, хоёр шумбагч онгоц, 12 туслах хөлөг онгоц зэргийг арми нь нэмж авах аж. 

Батлан ​​хамгаалах яамны төлөвлөгөөний дагуу 2019 онд хуурай замын цэргийнхээ орчин үеийн зэвсэг тоног төхөөрөмжүүдийн түвшинг 48.3% -аас 50.8% хүртэл нэмэгдүүлж, сансрын цэргийн нисэх хүчний хувьд 74% -аас 81.8%-д, Тэнгисийн цэргийн хүчнийхийг 62.3% -аас 64% хүртэл нэмэгдүүлэх ажээ. Ерөнхийдөө Оросын армид шинэ болон орчин үеийн цэргийн тоног төхөөрөмжийн эзлэх хувь 67% болох ёстой гэнэ.

М.Баяр

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх