2018 оны “Болор цом”-ын эзнээр Б.Баттулга тодорлоо

2019-01-05 18:35      ГэрэгМН

Монголын Зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлан зохион байгуулдаг яруу найргийн “Болор цом-36”  наадам өнөөдөр /2019.01.05/ Говьсүмбэр аймагт болж өнгөрлөө.  Энэ жилийн эгшишлэнт эхийн “Болор цом”-ын эзнээр "Талархлын шүлэг" бүтээлээрээ яруу найрагч Б.Баттулга тодорлоо.

"Болор цом-36" наадмын эхний таван байранд дараах яруу найрагчид тодров.

  • Тэргүүн байр: "Болор цом"-ын эзнээр МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Баттулга
  • Дэд байр: Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Би.Баярсайхан
  • Гуравдугаар байр: МЗЭ-ийн шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуш
  • Дөрөвдүгээр байр: "Алтан өд" шагналт яруу найрагч Д.Одгэрэл 
  • Тавдугаар байр: Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Д.Жамбалдорж

Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачлагаар анх 1983 оны арванхоёрдугаар сард яруу найргийн “Болор цом” наадам зохиогдож байсан түүхтэй. Тэр цагаас хойш энэхүү наадам жил бүр зохиогдож эхэлснээс хойш яруу найргийн Эгшиглэнт эх Янжинлхамын хишигт найрагчид төрөн гарсаар байна. Энэ жилийн “Болор цом” наадам Зохиолчдын байгууллагын 90 жилийн түүхт ой тохиож буйгаараа онцлог юм. Мөн монгол туургатны наадам болж, Өвөрмонгол, Халимаг, Буриадаас яруу найрагчид зорин ирж, шилдэг 27 найрагч өрсөлдсөн юм.

 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх