Алдарт “Хүрэн морь” өнөөдөр үзэгчидтэй уулзана

2019-01-05 13:02      ГэрэгМН

Төрийн соёрхолт зохиолч Ч.Лхамсүрэнгийн алдарт “Хүрэн морь” найраглалаас сэдэвлэн бүтээсэн "Хийморь" уран сайхны кино өнөөдөр “Corporate Convention Centre”-д нээлтээ хийнэ.

Гурван жилийн хугацаанд бүтээсэн энэхүү киног жүжигчин Г.Эрдэнэбилэг найруулж,  гол дүрд 10 настай хүү Ч.Ариунболд, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Д.Мэндбаяр, дүрүүдэд  жүжигчин Ц.Цэрэнболд, Б.Ялалт нар тогложээ.

Молор эрдэнэ хэмээн нэрийддэг монгол морины шандас, эх нутаг руугаа тэмүүлэх тэмцлийн тухай өгүүлэх эл кинонд Монгол, ОХУ, БНХАУ, АНУ, Казахстан, Украин, Киргиз, Малайз зэрэг орны уран бүтээлчид хамтран ажилласан байна.

Найруулагч Г.Эрдэнэбилэг хэлэхдээ, “Бид Монгол морио магтан дуулсан уран бүтээл хийж, үүнийхээ уяа сойлгыг тааруулж дэлхийн талыг эзэлсэн шиг яагаад гаднын оронд байлдан дагуулж болохгүй гэж хэмээн хичээж ажиллалаа. Киноны зохиол нь өөрөө мундаг. Тиймээс хүүхэд залууст Монгол өв соёлоо таниулан мэдүүлэх, түүх болгон үлдээх зорилгоор “Хүрэн морь”-ийг дэлгэцэнд амилуулж, мөнхөлж байгаадаа олзуурхаж байна. Энэ бол орчин цагийн хүүхэд залууст их сургамжтай, эх орноороо бахархах, хайрлах, ёс заншлаа танин мэдэхэд тус дэмтэй кино болж байгаа” гэдгийг тодотгов.

Өмнө нь тэрбээр “Би чамд хайртай-2”, “Татар ажиллагаа” киноны туслах найруулагчаар,  “Үргээлэг-2”, “Яллагч” киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байв. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх