Энэтхэг эмэгтэйчүүд сүмд залбирах эрхийнхээ төлөө 620 км урт  хана болж жагсчээ

2019-01-02 14:22      ГэрэгМН

Шинэ оны босгон дээр Энэтхэгийн Керал мужийн таван сая орчим эмэгтэйчүүд тэгш эрхийнхээ төлөө 620 км урт  хана болж жагсчээ.

Тус мужийн Сабаримала сүмд   10-50 насны эмэгтэйчүүдийг оруулахыг хориглосон нь ийнхүү тэмцэхэд хүргэжээ.  Энэтхэгийн эрх баригч нам,   Бхаратияа Жаната нам (BJP)-ын гаргасан уг шийдвэрийн үндэслэл нь эмэгтэйчүүд ариун сүмд орох нь Хиндугийн үнэт зүйлсэд халдаж байна гэсэн дүгнэлт аж.

Уг шийдвэрт Энэтхэгийн дээд шүүх өнгөрсөн есдүгээр сард хориг тавьсан боловч хэрэгжихгүй байгаа аж.

Эмэгтэйчүүдийн эсэргүүцлийн арга хэмжээг  тус мужийн зүүн жигүүрийн эвслийн Засгийн газраас зохион байгуулсан ба гурван сая орчим хүнийг хамруулахаар төлөвлөж байсан ч даруй таван саяд хүрчээ.

Жагсагчид “Ямар ч ариун сүмд залбирахыг хүссэн бүх хүн залбирах эрхтэй байх ёстой” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буй уг асуудалд Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди-г ч буруутгаж буй аж.

 .

ЭХ СУРВАЛЖ:BBC




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх