Монголбанк 22 тонн алт худалдан авлаа

2019-01-02 10:11      ГэрэгМН

Монголбанк 2018 онд буюу 12-р сарын 31-ны өдрийн байдлаар нийт 22 тонн алт худалдан авлаа. Энэ нь өмнөх оны мөн үед 20 тонныг авч байснаас 9.5%-иар ахиу байна.

Ийнхүү алт худалдан авалтын дүн өмнөх оны мөн үеэс давж биелэхэд 2018 оны 06-р сарын 04-нөөс 10-р сарын 30-ны өдрийг дуустал “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяныг улс орон даяар амжилттай хэрэгжүүлсэн нь эерэгээр нөлөөллөө. Мөн энэ оны 10 дугаар сарын 15, 18-нд орон нутагт буюу Дархан-Уул, Баянхонгор аймагт байгуулсан алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн төв байгуулсан нь үр дүнгээ өглөө.

Эх сурвалж: МОНГОЛБАНК




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх