Жүжигчин М.Баярмагнай Гавьяат жүжигчин цол хүртэнэ

2018-12-27 16:49      ГэрэгМН

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Маск продакшн”-ы жүжигчин М.Баярмагнайд Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртээхээр болжээ. Энэ мэдээг түүний ойр дотныхон, хошин урлагийн жүжигчид олон нийтэд ил болгож эхлэв. 

М.Баярмагнай нь 2000 онд СУИС-ийг төгсч, Улсын драмын эрдмийн театрт жил гаруй хугацаанд ажилласныхаа дараагаас эргэлт буцалтгүйгээр хошин урлагт хөл тавьж байжээ. Тухайн үедээ үзэгчдийг байлдан дагуулж байсан "Өнгөт инээд" продакшнд жүжигчнээр ажиллаж байгаад 2007 оноос жүжигчин Э.Мөнхсайхан, П.Эрдэнэзаан нартай хамтран "Маск" продакшн байгуулан, өнөөдрийг хүртэл тэд хамтран уран бүтээл хийж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, тус продакшны жүжигчин П.Эрдэнэзаан мөн энэ жилийн баяр наадмаар Гавьяат жүжигчин цол хүртсэн билээ. 




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх