2018 оны цуутай 5 хуримын ёслол

2018-12-27 15:39      ГэрэгМН

Меган Маркл, Ханхүү Харри нар

Ханхүү Харри болон Америкийн жүжигчин Меган Маркл нарын хуримын ёслол бол өнгөрч буй жилийн хамгийн алдартай хурим болсон. Тавдугаар сарын 19-нд тэд сая сая телевиз үзэгчдийн өмнө хуримлав(хуримын ёслол хэд хэдэн сувгаар цацагдсан). Шинээр гэрлэгсэд мөн эзэн хаанаас шинэ нэр хүлээн авч Sussex-ийн герцог болон герцогин болсон.

Меган Маркл, Ханхүү Харри

Кит Харингтон, Рөүз Лесли нар

Зургадугаар сарын 23-нд Шотландын Абердиншир хотын Рейн сүмд "The Game of Thrones" цуврал киноны хоёр одын гэрлэх романтик ёслол болов.

Сүйт залуу, сүйт бүсгүй хоёрт хамт олон нь баяр хүргэв. Софи Тернер, Эмили Кларк, Питер Динклейж болон бусад хүмүүс Шотландад баяр хүргэхээр ирцгээсэн

Кит Харингтон, Рөүз Лесли нар

Гвинет Пэлтроу, Брэд Фалчук ​​нар

45 настай жүжигчин, 47 настай “American Horror Story” цувралын зохиолчтой 11-р сарын эхээр гэрлэсэн. Үүнээс өмнө хосууд дөрвөн жил албан бус харилцаатай байсан аж.

Хуримын ёслол хаалттай байсан. Гэсэн хэдий ч Пэлтроу, Фалчук ​нарт  Стивен Спильберг, Бага Роберт Дауни, Кэмерон Диаз нар болон бусад хүмүүс баяр хүргэжээ.

Гвинет Пэлтроу, Брэд Фалчук ​​нар

Хилари Суонк болон Филипп Шнайдер нар

2018 оны наймдугаар сарын дундуур Оскарын шагналын эзэн хоёр жилийн өмнө уулзаж эхэлсэн бизнес эрхлэгчтэйгээ гэрлэсэн (2016 оны арваннэгдүгээр сард гэр бүлийнхэнтэй нь уулзсан).

Энэ ёслол нь Калифорнийн Редвуд үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон юм.

Хилари Суонк болон Филипп Шнайдер нар

Рики Мартин, Жван Йозеф нар

2018 оны 1-р сард алдартай дуучин, жүжигчин урт удаан хугацааны найз Шведийн зураач Жvано Йосефтой харилцаагаа хуульчлан батлуулсан гэдгээ мэдэгдэв. Дурлагчид нууцаа удтал хадгалжээ.

Рики Мартин, Жван Йосеф нар




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх