Манжуурын гоо бүсгүйн тэмцээнд Монголын Г.Содгэрэл тэргүүн миссээр шалгарав

2018-12-24 15:29      ГэрэгМН

Монголын гоо бүсгүй Г.Содгэрэл тэргүүн миссээр шалгарав

12-р сарын 23-нд Хятад, Монгол, Орос гурван улсын гоо бүсгүй шалгаруулах БНХАУ-ын Манжуурын олон улсын XV уралдаан өндөрлөж, Монгол улсын гоо бүсгүй Г.Содгэрэл уралдааны ялагч, тэргүүн миссээр тодорчээ. Г.Содгэрэл Монгол улсын Эрдэнэт хотоос ирж оролцсон бөгөөд урьд нь олон улсын аялал жуулчлалын Miss-2018 уралдааны шилдэг оролцогчоор шалгарч байсан юм.

Монголын гоо бүсгүй Г.Содгэрэл тэргүүн миссээр шалгарав

Монголын гоо бүсгүй Г.Содгэрэл тэргүүн миссээр шалгарав

Монголын гоо бүсгүй Г.Содгэрэл тэргүүн миссээр шалгарав

Уралдааны дэд байрт Монгол улсын гоо бүсгүй Б.Азжаргал, гуравдугаар байрт Оросын гоо бүсгүй Фухт Юлия нар шалгарсан байна. Уралдааны үеэр гурван орны гоо бүсгүйчүүд үндэсний хувцас, усны хувцастай үзүүлбэр болон ёслолын хувцастайүзүүлбэрээр өрсөлдсөн.

Монголын гоо бүсгүй Г.Содгэрэл тэргүүн миссээр шалгарав

"Эрүүл, үзэсгэлэн, энх тайван, найрамдал" уриатай Хятад, Монгол, Орос улсын гоо бүсгүй шалгаруулах олон улсын уралдаан бол гурван орны соёлын харилцаа, хөрш орнуудын найрамдлыг бэхжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал индэр, соёлын брэнд болсон гэж Манжуурын албаныхан үзэж байна.

Монголын гоо бүсгүй Г.Содгэрэл тэргүүн миссээр шалгарав

Н.Пүрэвжав

Эх сурвалж: mongol.cri.cn




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх