Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав тэнгэрт дэвшжээ

2018-12-19 10:10      ГэрэгМН

Төрийн шагналт, Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав гуай бурханы оронд заларчээ.

Ш.Сүрэнжав 1938 оны  гуравдугаар сарын 15-нд Төв аймгийн Авдарбаян суманд төрсөн. МУИС, ОХУ-ын Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд сургуулийг төгссөн.

Түүний “Ерэн баатрын дууль”, “Багш”, “Шөнө өргөсөн цэцэг” найраглал нь олон түмний дунд түгэн дэлгэрч алдаршжээ. “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” уран”сайхны киноны зохиолыг бичсэн. 1988 онд Төрийн шагнал, 1999 онд Ардын уран зохиолч цол хүртсэн дахин давтагдашгүй авьяастан байсан юм. 

Нэрт зохиолч, яруу найрагчийн гэр бүлд  гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх