Тусламж хүссэн нутаг нэгтнээ зодсон гэх Элчин сайд Г.Ганболд гэж хэн бэ?

2018-12-12 16:12      ГэрэгМН

Энэтхэг улсад суугаа Элчин сайд Г.Ганболд ЭСЯ-ныхаа үүдэнд нэгэн монгол эмэгтэйг зодсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан.

 Харин энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар твийтэр хуудсаараа дамжуулан "Элчин сайдаас тайлбар аваад байна. Холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг даруй байгуулж, асуудлыг нь шалгана. Үнэн гэдэг нь тогтоогдвол Элчин сайдыг татаад зогсохгүй, хүний эрхэнд халдсан хэргээр цагдаагийн байгууллага ч шалгах шаардлага гарна" гэжээ.

Элчин сайд Г.Ганболдод зодуулсан гэх эмэгтэй нөхөр,хүүхдийн хамт дөрвөн сарын өмнө Энэтхэгт иржээ. Нутаг буцах болоход элдэв бэрхшээл тулгарч,Элчин сайдаас тусламж хүсэхээр ирэхэд нь Элчин сайд Г.Ганболд эхнэрийнх нь элэг,ходоод руу өшиглөчихөөд машиндаа суугаад явсан гэнэ.

Ийнхүү хүний нутагт монгол эмэгтэйг зодсон гэх Элчин сайд Г.Ганболд гэж хэн бэ?

 Тэрбээр 2015 оны эхээр БНЭУ-д суух Элчин сайдаар томилогджээ.

  1957 онд төрсөн тэрбээр  1980 онд МУИС, 1983 онд Энэтхэгт Хинди хэлний сургууль, 1987 онд Москвагийн ОУХДС, 1994 онд Их Британийн Оксфордын их сургууль, 2001 онд Женевийн ОУХДС-ийг тус тус төгсчээ. “Тэргүүн шадар” дипломат цолтой. Англи, орос, хинди, франц хэлтэй. 1980-1988 онд ГЯЯ-нд техник ажилтан, дэд атташе, атташе, 1988-2003 он БНЭУ-д суугаа ЭСЯ-д атташе, I-III нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Харин 2003-2005 онд ҮАБЗ-ийн Ажлын албанд референт, 2005-2006 онд ГХЯ-нд дэд захирал, 2006-2009 онд АНУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх бөгөөд консулын хэлтсийн захирлаар, 2009-2012 онд ГХЯ-нд зөвлөхөөр ажилласан бөгөөд төрийн албанд 35 жил, дипломат албанд 32 жил ажиллаж байгаа нэгэн аж.

Зодуулсан гэх эмэгтэйн нөхрийн хийсэн бичлэг:




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Dorj

yamar chutgur n chamd tegj shivnee ve?

2018-12-15 16:53    43.231.115.251
зочин

Ийм өндөр боловсролтой хүн зодоо хийхээ мэдэхгүй баймаар

2018-12-13 10:30    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх