Алдарт “Queen” хамтлагийн"Bohemian Rhapsody" дууг ХХ зууны хамгийн алдартай дуугаар тодруулжээ

2018-12-12 11:39      ГэрэгМН

Их Британийн “Queen” рок хамтлагийн "Bohemian Rhapsody" дууг цацагдсан тоогоор нь 20-р зууны хамгийн алдартай дуугаар тодруулжээ. Universal Music Group-ийн Twitter хуудсанд мэдээлснээр хэрэглэгчид энэ дууг 1.5 тэрбум гаруй удаа сонссон байна.

1975 онд Фредди Меркури “Bohemian Rhapsody”-г бичжээ. Энэ дуу нь "A Night At The Opera" цомогт нь орсон байна. Энэ дуу нь хөгжмийн ер бусын хэлбэртэй. Энэ нь найрал дууны хэсгүүдэд хуваагддаггүй боловч өөр өөр хөгжмийн стиль (opera, rock, ballad, cappella singing) -ээс бүрддэг бөгөөд энэ нь хоорондоо авцалдан аяндаа урсаж байдаг.

Billboard-ийн 1975 он, 1992 он, 2018 онуудад Hot 100-ийн жагсаалтад гурван удаа орсон хэмээн РИА Новости мэдээлжээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх