Оо,сойз хийдэг сав нь 4000 жилийн өмнөх эртний эдлэл байжээ

2018-12-06 13:08      ГэрэгМН

2013 онд Английн Дерби хотын 49 настай нэгэн оршин суугч Карл Мартин орон нутгийн үүргийн зах дээрээс жижигхэн сав худалдаж авсан бөгөөд түүндээ шүдний сойз, шүдний оо зэргийг хийжээ. Саяхан энэ сав нь түүхийн их үнэ цэнэтэй эдлэл болохыг мэдсэн аж. Учир нь тэр сав нь 4000 гаруй жилийн өмнөх үеийнх юм хэмээн Британийн телевиз радиогийн BBC компани мэдээлжээ.

"Би үүнийг ариун цэврийн өрөөнд удаан хугацаагаар хадгалж, шүдний оогоор бохирдуулсан, одоо би энэ явдлаасаа ичиж байна" гэж Мартин хэлжээ.

Мартин орон нутгийн дуудлага худалдааны газруудын нэгэнд ажилладаг бөгөөд жижиглэн худалдаанд зориулж нэгэн эдлэлийг зарахаар төлөвлөж байсан бөгөөд тэр нь өөрийнх нь угаалгын өрөөнд байгаа савтай адил байжээ.

Үүний дараа Британи эр мэргэжилтэнд савыг өгчээ. Үнэ хаялцуулагч нь савыг шалгаж, МЭӨ 1900 оны үед хамаарах Энэтхэгийн соёл иргэншлийн үед хийгджээ гэж мэдэгдсэн аж. Тэрхүү соёл иргэншил нь өнөөдрийн Энэтхэг, Пакистан, Афганистан улсын газар нутгийг эзэлсэн нутаг дэвсгэрт оршдог байжээ.

Ийм үнэ цэнэтэй эдлэл нь үүргийн зах дээр хэрхэн гарч ирсэн нь тодорхойгүй байна.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Зочин

Мэдлэг, мэргэшилдээ анхаарахгүй бол арай биш байнаа хүү минь.

2018-12-06 16:03    43.231.115.251
Иргэн

Бичиж байгаа нийтлэл чинь утга авцалдаа гэж авах юм алга даа сэтгүүлч Баяр аа

2018-12-06 14:55    43.231.115.251

Сэтгэгдэл нэмэх