Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар нарын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2018-12-06 08:57      ГэрэгМН

УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусчээ. Улмаар хэргийг прокурорын байгууллагаас Баянгол дүүргийн шүүхэд шилжүүлээд байна. 

Уг хэрэг нь УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, хуучнаар Эдийн засгийн Хөгжлийн сайд асан Н.Батбаяр, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр 2015 оны есдүгээр сарын 15-ны өдрөөс АТГ-аас Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж нэр бүхий хүмүүсийг цагдан хорьж байсан юм. 

Энэ хэрэг мандах үеэс "Фортуна"-г тэнгэр нь татаж аваад ялыг нь Н.Мөнхбат үүрэх байх гэлцэж ирсэн билээ.

С.Дэлгэр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх