Forbes 2018 оны хамгийн их орлоготой дуучид, хамтлагийн жагсаалтыг гаргажээ

2018-12-06 08:39      ГэрэгМН

Forbes 2018 оны хамгийн үнэтэй дуучид, хамтлагийн жагсаалтыг гаргажээ. Уг сэтгүүлийн жагсаалтын эхний байрыг Ирландын рок хамтлаг U2, 2017 оны 6-р сарын 1-нээс 2018 оны 6-р сарын 1-ний хооронд 118 сая доллар олсон байна.

Английн Coldplay хамтлагийнхан 115,5 сая доллараар жагсаалтын хоёрдугаарт бичигджээ. Английн дуучин Ed Sheeran (110 сая доллар)-оор жагсаалтын гуравт орсон байна.

Топ арвын тухайд Бруно Марс (100 сая доллар), Кетти Перри (83 сая), Тейлор Свифт (80 сая), Jay-Z (76,5 сая), Guns N Roses (71 сая), Roger Waters 68 сая). Реппер Дидди 64 сая доллараар жагсаалтын эхний 10-р байранд орсон байна. 2017 онд тэрбээр рейтингийг тэргүүлж байсан.

Өнгөрсөн 7-р сард Billboard сэтгүүл дэлхийн хамгийн өндөр үнэтэй 50 дуучид, хамтлагийн жагсаалтыг гаргасан бөгөөд мөн Ирландын рок хамтлаг U2 тэргүүлсэн юм.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх