Хүүхдүүд Монгол, Японы нөхөрлөлийг уран зурагт буулгалаа

2018-12-05 18:30      ГэрэгМН

 

Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд “Монгол Япон” нөхөрлөл хэмээх үзэсгэлэн нээлтээ хийлээ. Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаокагийн дэмжлэгээр нийслэлийн ерөнхий боловсролынсургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд зарласан “Монгол Япон” нөхөрлөл уран зураг, гар урлалын уралдааны шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өнгөрлөө. Уралдааныг бага, дунд, ахлах анги гэсэн ангиллаар шалгаруулсан байна.

Мөн ангилал тус бүрт гурван байр шалгаруулж, шагнал гардуулжээ.

Бага насны ангилалд Х.Анужин /84 дүгээр сургуулийн дугаар ангийн сурагч/, дунд насанд Л.Мандахбаяр /141 8 Б бүлгийн сурагч/, Ахлах ангид М.Энхжин /28 дугаар сургууль 11Б ангийн сурагч/ тэргүүн байрт шалгарч, Японы элчин сайдын нэрэмжит өргөмжлөл хүртсэн байна. Харин Гран-при шагналыг Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 11Д ангийн сурагч Б.Мөнххүслэн шалгарчээ. Энэхүү уралдаанд 660 сурагч оролцсон байна.

Г.Сүрэн




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх