ОХУ, АНУ-тай хэлэлцээр хийхэд бэлэн болсныг мэдэгдэв

2018-12-05 13:55      ГэрэгМН

"АНУ-тай хэлэлцээ хийхэд ОХУ бэлэн байна. Гэвч заавал хоёр орны төрийн тэргүүний хэлэлцээ хийхийг шаардахгүй" гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдлээ.

Тэрбээр мөн өдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Их 20-ийн удирдагчдын ХIII чуулга уулзалт хийхээр товлосон Орос, Америкийн төрийн тэргүүн нарын уулзалтыг Дональд Трамп цуцалсан. Үүнд Оросын тал харамсаж байна. Хэлэлцээ хийхэд Оросын тал бэлэн байгаа. Хэдийгээр төрийн тэргүүн нарын хэлэлцээ маш чухал боловч дараагийн хэлэлцээ нь заавал төрийн тэргүүний хэлэлцээ байхыг Оросын тал шаардахгүй. Үүнд Америкийн талын байр суурийг харна. Хэлэлцээ хийхэд Америкийн тал ч бэлэн болсныг бид ойлгосон. Гэвч уулзах газар, цаг хугацааг хараахан товлоогүй байна" гэлээ

"Хэдийгээр ОХУ, АНУ “маш төв чангаар” зөвшилцөөгүй боловч Их хорийн чуулга уулзалтын үеэр хийсэн Путин, Трамп нар тааралдаад хэдэн үг солилцсон нь хоёр орны харилцаанд эерэгээр нөлөөлнө. Энэ үеэр Керчийн хоолойн хэргийг Путин нарийн танилцуулсан бөгөөд энэ тухай Оросын талын байр суурийг ч тодорхойлсон. Үүнийг Трамп маш хянуур сонссон" гэжээ.

ОХУ, АНУ-ын төрийн тэргүүн нар саяхан Аргентинд болсон Их хорийн удирдагчдын ХIII чуулга уулзалтаар хэлэлцээ хийхээр товлосон боловч, 11-р сарын эцсээр Керчийн хоолойн хэргээс болж Трамп хэлэлцээг цуцалсан билээ.

М.Баяр




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх