НҮБ 2019 онд 93.6 сая хүнд хүмүүнлэгийн тусламж олгоно

2018-12-05 11:39      ГэрэгМН

НҮБ Женев хотноо “2019 оны дэлхийн хүмүүнлэгийн тойм” танилцуулгыг гаргажээ. НҮБ-ын хүмүүнлэгийн тусламжийн үйл хэрэг хариуцсан нарийн бичгийн дэд дарга М.Ловкок "2019 онд зэвсэгт мөргөлдөөний улмаас хүмүүнлэгийн их хэмжээний тусламж шаардагдана. Дэлхийн 42 улс орны 132 сая хүнд тусламж, хамгаалалт хэрэгтэй байна. Хямрал ихтэй бүсүүдэд тусламж шаардлагатай байгаа ч бидний ажлын ахиц хязгаартай байна" гэжээ.

Танилцуулгаас үзвэл, 2019 онд НҮБ 21.9 тэрбум ам.долларын хандив цуглуулах зорилт тавьсан бөгөөд Сирид олгох хандивын мөнгийг нэмбэл нийт 25 тэрбум ам.долларт хүрнэ.

Энэ оны 11-р сарын дунд үеийн байдлаар, НҮБ 139 тэрбум ам долларын хандив цуглуулсан нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар нэмэгджээ. 2019 онд НҮБ түншүүдийн хамт 93.6 сая хүнд хоол хүнс, орон сууц, эмчилгээ, эрүүл мэнд, боловсрол, хамгаалалт, үндсэн хэрэгцээний бусад тусламж олгохыг хичээж байна.




Манай сайт таалагдаж байвал л LIKE дараарай


Сэтгэгдэлүүд


Анхааруулга! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд gereg.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл нэмэх